ОХУ-ын шадар сайд Александр Новак ОХУ шатахууны экспортын хоригоо 2026 оныг дуустал сунгахаар болсон талаар мэдэгджээ.
ОХУ-ын засгийн газар 2026 оны 4-р сарын 1-нээс эхлэн бензиний экспортдоо хориг тавьсан байсныгаа ийнхүү сунгаж байгаа аж. Түүнчлэн Киев ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд үзүүлэх цохилтуудаа эрчимжүүлсэнтэй холбоотойгоор ОХУ-ын засгийн газар энэ сарын 8-наас дизель түлшний экспортдоо хориг тавьсан билээ.