Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан “Долоон нар” хүүхдийн жүжиг нээлтээ хийлээ

Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан “Долоон нар” хүүхдийн жүжиг нээлтээ хийлээ

Монгол Улсын Хүүхэд, залуучуудын театр болон БНСУ-ын Үндэсний Азийн соёлын төв (ACC) хамтран бүтээн туурвисан “Долоон нар” (일곱 개의 태양) хүүхдийн жүжиг 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Гванжу хотноо нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл боллоо.

​Уг жүжиг "Эрхий мэргэн" домгоос сэдэвлэн бүтээсэн олон улсын хамтын ажиллагаат бүтээл гэдгээрээ онцлогтой.  Францын бөмбөрчин Реми Клеменсевич, Төмөр замын дуу бүжгийн чуулгын хөгжимчин Д.Буянтөлх, Солонгос үндэсний бөмбөрчин И Ынёб нар жүжгийн хөгжмийг тайзнаа амьд хөгжмөөр эгшиглүүлж, соёлын давтагдашгүй зохицлыг бий болгожээ.

Эрхий мэргэний дүрд жүжигчин Х.Азбуян, Ганц сүүлтийн дүрд жүжигчин М.Жаргалан, Хараацайн дүрд БНСУ-ын жүжигчин Ким Жиюүн нар тоглосон байна. ​Ерөнхий найруулагчаар НСУ-ын уран бүтээлч Ким Мин Жон (Kim Min-jung) ажиллсан бол дараагийн тоглолтоо Монгол Улсад толилуулах юм.




Өнөөдөр үхэр өдөр

9 цагийн өмнө