Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт байрлах Аварга тосон нуурт өчигдөр /2026.07.26/ хүн хөлдөн алдан живж, ухаан алджээ.
Тухайн үед нуурын ойр орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан онцгой байдлын албан хаагч, дэслэгч Э.Энхбаатараар ахлуулсан бүлэг шуурхай ажиллаж иргэнийг аварч, анхны тусламж үзүүлсэн байна. Улмаар сумын эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн талаар Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.