М.Баярмагнай: COP17-ын үеэр 2800 гаруй зочин, төлөөлөгчид үйлчлэхээр 160 гаруй автобус ажиллуулна

М.Баярмагнай: COP17-ын үеэр 2800 гаруй зочин, төлөөлөгчид үйлчлэхээр 160 гаруй автобус ажиллуулна

COP17 буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын үеэр Монгол Улсад 2,800 гаруй гадаадын зочин, төлөөлөгч хүрэлцэн ирэхээр төлөвлөж буй талаар Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай мэдээллээ.

Түүний хэлснээр, зочдыг хүлээн авах тээвэр, логистикийн бэлтгэлийг хангаж байгаа бөгөөд Чингис хаан олон улсын нисэх буудлаас зочид буудлууд хүртэл таван маршрутаар 60 гаруй автобус үйлчилнэ. Мөн зочид буудлуудаас хурлын талбай хүртэл 16 маршрутаар 100 гаруй автобус явуулах бөгөөд нийтдээ 160 гаруй автобус, 150-200 автомашиныг тээвэр, логистикийн үйлчилгээнд бэлэн байдалд ажиллуулахаар төлөвлөжээ. Автобусууд өглөөний оргил цагт 5-10 минутын, өдөр болон оройн цагаар 10-20 минутын давтамжтайгаар үйлчлэх зохион байгуулалт хийгдэж байгааг албаныхан онцоллоо.