ТОДРУУЛГА: БНХАУ-ын талд гарсан гал тул мэдээлэл өгөх боломжгүй гэв

ТОДРУУЛГА: БНХАУ-ын талд гарсан гал тул мэдээлэл өгөх боломжгүй гэв

БНХАУ-ын Эрээн хотын боомтын гаалийн хашаанд байсан карго тээврийн ачааны автомашинууд өнгөрсөн шөнө шатсан бичлэг цахим орчинд тархсан билээ. 

Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлснээр, урьдчилсан байдлаар хэт халалтын улмаас гал гарсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Мөн гал гарсан газарт байсан иргэн өөрийн цахим хуудастаа шууд дамжуулалт хийх үеэрээ ойролцоогоор зургаан ачааны автомашин ачаатайгаа шатсан талаар мэдээлсэн. Уг галын талаар холбогдох байгууллагаас тодруулахад, "Замын-Үүдийн гаальд биш, БНХАУ-ын талд гарсан гал учраас мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ. Уг асуудлын талаар эргэн мэдээлэх болно.

ВИДЕО: