Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын дарга асан Б.Баатархүү БЗД-ийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн даргаар томилогджээ

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын дарга асан Б.Баатархүү БЗД-ийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн даргаар томилогджээ

Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан цагдаагийн хурандаа Б.Баатархүү нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн даргаар томилогджээ.

Түүнийг үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх үеэр Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын хамт олон талархал илэрхийлж, ажил хөдөлмөрийг нь онцлон үнэлсэн байна. Тодруулбал, хурандаа Б.Баатархүү удирдлагаар ажиллах хугацаандаа залуу алба хаагчдыг дэмжих зорилгоор “Ахлагчийн хөгжлийн төв”-ийг байгуулж, хамт олондоо шинэ санал, санаачилга нэвтрүүлэн ажилласныг онцолжээ. Мөн алба хаагчдын санал хүсэлтийг сонсож, шийдвэр гаргах үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлдэг нээлттэй удирдлагын арга барил нь хамт олны талархлыг хүлээсэн талаар бие бүрэлдэхүүн нь онцолсон байна.