Ирэх хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Улсын хэмжээнд 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор дамжуулан зохион байгуулна. Иргэд нэг дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарах шаардлагатай аж.
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Хэрвээ хаягийн шилжилт хөдөлгөөн хийх бол шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 14-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх;
- 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 2020 оны 12 сарын 31-ний хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана
Мөн улсын хэмжээнд 258,921 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулах хэрэгцээ үүснэ. Үүний 126,827 хүүхэд нь нийслэлд хамаарахыг Боловсролын яамнаас мэдээллээ. Нийслэлийн цэцэрлэгийн насны хүүхдийн тоо , насаар ангилсан нь:
- 2 настай- 27,832
- 3 настай- 31,303
- 4 настай- 32,002
- 5 настай- 35,690 хүүхэд байна.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2026 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн хүртэл хүртэл хугацаанд E-mongolia платформоор дамжуулан хүлээн авна. Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулах үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарах шаардлагатай. Үүнд:
- Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
- Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;
- Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2026 оны 08 дугаар сарын 07-өөс өмнө баталгаажуулсан байх;