Үндэсний их баяр наадмын өмнөх үеэс хойш Монголбанкны зарладаг голлох гадаад валютуудын ханш өсөж, төгрөгийн ханш бага хэмжээгээр суларсан үзүүлэлттэй байна.
Монголбанкны ханшийн өсөлтийг харьцуулбал:
- Ам.доллар – 3,583.88 төгрөгөөс 3,590.58 төгрөг болж, 6.70 төгрөгөөр
- Евро – ойролцоогоор 4,060 төгрөгийн түвшнээс 4,089.67 төгрөг болж, 30 орчим төгрөгөөр
- Английн фунт стерлинг – 4,760 орчим төгрөгөөс 4,788.22 төгрөг болж, 28 орчим төгрөгөөр
- Швейцарийн франк – 4,360 орчим төгрөгөөс 4,398.87 төгрөг болж, 40 орчим төгрөгөөр
- БНХАУ-ын юань – 528 орчим төгрөгөөс 529.96 төгрөг болж, 2 орчим төгрөгөөр
- Японы иен – 21.8 орчим төгрөгөөс 21.93 болж тус тус нэмэгджээ.