Боловсролын ерөнхий газраас 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай холбоотойгоор мэдээлэл өглөө.
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир “COP17 хурлыг манай улсад зохион байгуулахтай холбоотойгоор их сургууль, коллежийн сургалтын үйл ажиллагааг зохицуулахаар болсон. Үүнтэй холбоотойгоор их сургууль, коллежийн сургалтын үйл ажиллагааг зохицуулахаар болсон. Тодруулбал, нэмэлт болон элсэлтийн үйл ажиллагаа наймдугаар сарын 17-ноос эхлэн цахимаар явуулна. Мөн их сургуулийн хичээл сонголт 100 хувь цахимаар үргэлжилнэ. Иймээс орон нутгаас ирж суралцах оюутнууд есдүгээр сарын 1-нээс өмнө Улаанбаатарт ирэх шаардлагагүй. Хичээл есдүгээр сарын 1-нээс цахимаар, есдүгээр сарын 14-нөөс танхимаар эхэлнэ. Үүнээс гадна наймдугаар сарын 17-28-ны хооронд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх түвшний боловсролын сургалтын байгууллагууд ажлын байрандаа үйл ажиллагаа огт явуулахгүй. Бүх түвшний боловсролын байгууллагуудын үйл ажиллагаа 100 хувь цахимаар явагдана. Мөн наймдугаар сарын 17-ноос нэмэлт элсэлт, элсэлтийн бүртгэлийн үйл ажиллагаа 100 хувь цахимаар явуулна. Цэцэрлэг, ЕБС-ийн танхимын хичээл есдүгээр сарын 1-нээс танхимаар хэвийн үргэлжлэх юм. Хичээл сургуулийн цахим зохицуулалт зөвхөн нийслэлийн төвийн зургаан дүүрэг дээр явагдана. Cop-17 бүсэд хамаарах нэр бүхий 72 сургууль, 60 цэцэрлэг л есдүгээр сарын эхний 14 хоногт цахимаар хичээллэнэ" гэв.