“Хүрэн баавгай”-н бамбарууш болон халиун бугыг хууль бусаар агнаж, тээвэрлэсэн үйлдлийг илрүүлжээ

“Хүрэн баавгай”-н бамбарууш болон халиун бугыг хууль бусаар агнаж, тээвэрлэсэн үйлдлийг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас энэ оны долдугаар сард Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эмээлтийн шалган нэвтрүүлэх постоор иргэн Б нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны долдугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан ховор амьтны жагсаалтад орсон “Хүрэн баавгай”-н бамбарууш болон халиун бугыг хууль бусаар агнаж, тээвэрлэсэн үйлдлийг илрүүлэн холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.

Эрүүгийн хуулийн 24.5.2-д Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5.4-27 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Иймд иргэн та Хууль бусаар ан агнах гэмт хэрэг, зөрчлийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, бидэнтэй хамтран ажиллана уу.




Өнөөдөр туулай өдөр

5 цагийн өмнө