Зам тээврийн хөгжлийн төвөөс сэрэмжлүүлэг гаргалаа.
Тодруулбал, өчигдөр орсон борооны улмаас A0303 дугаартай Баянхонгор-Алтай чиглэлийн авто замын 65-84 км хооронд 16 хэсэг газраар үерлэж, замын хөвөө даланг эвдсэн байна.
Иймд жолооч та бүхнийг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.