МУАЖ Э.Амартүвшин Итали Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дээд одон хүртжээ

МУАЖ Э.Амартүвшин Итали Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дээд одон хүртжээ

Монгол Улсын Ардын Жүжигчин, Дэлхийн шилдэг баритон, дуучин Энхбатын Амартүвшин Итали Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Ordine della Stella d’Italia” (Италийн Одон)-гийн “Ufficiale” (Офицер) зэрэглэлийн төрийн хүндэт одонгоор шагнагдлаа.

Энэхүү одон нь Итали Улсын төрөөс гадаадын иргэдэд олгодог хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг бөгөөд Итали улсын соёл, урлаг, боловсрол, шинжлэх ухаан, эдийн засаг, олон улсын хамтын ажиллагаа, найрамдалт харилцааг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан хүмүүст хүртээдэг төрийн дээд хүндэтгэл юм.