Д.Трамп Хятадад үйлдвэрлэсэн хүн дүрс роботыг АНУ-д импортлохыг хориглолоо

Д.Трамп Хятадад үйлдвэрлэсэн хүн дүрс роботыг АНУ-д импортлохыг хориглолоо

Өчигдөр /2026.07.29/ гарагт Трампын засаг захиргаа гадаадад үйлдвэрлэсэн хүн дүрст роботыг АНУ-д импортлохыг хориглох шийдвэр гаргажээ.

Үүнд хүн дүрст роботоос гадна дөрвөн хөлтэй робот машинууд бас багтсан байна. Ийм орчин үеийн техникүүдийг Хятад улс голчлон үйлдвэрлэдэг тул энэ нь АНУ-ын өөрийн робот, хиймэл оюуны технологийн хөгжүүлэлтийг хамгаалах зорилготой арга хэмжээ ажээ.Эдгээрээс гадна цахилгааны инвертерүүдэд ч мөн импортын хориг тавьсан байна. Энэ нь дата төвүүд болон сэргээгдэх эрчим хүчний салбарт өргөн ашиглагддаг төхөөрөмж юм.

Холбооны Харилцаа Холбооны Хорооны (FCC) тэргүүн Брендан Кэрр уг арга хэмжээг “Америкийн амин чухал нийлүүлэлтийн сүлжээг хамгаалах” зорилготой гэж тайлбарлажээ. Харин Вашингтонд суугаа Хятадын элчин сайдын яам үндэслэлгүй шалтгаанаар худалдааны асуудлыг “улс төржүүлж байна” гэж шүүмжилсэн байна.

Эх сурвалж: BBC