Ж.Алдаржавхлан: “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг Дэлхийн өвд бүртгүүлсэн нь Хүннү бол бидний өвөг гэдгийг баталлаа

Ж.Алдаржавхлан: “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг Дэлхийн өвд бүртгүүлсэн нь Хүннү бол бидний өвөг гэдгийг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгүүлсэн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Өнгөрсөн долоо хоногт бид ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганд оролцоод ирлээ. Энэ хүрээнд Монгол Улс “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгүүллээ. Энэ хүрээнд Монгол Улс уг дурсгалт газруудын хадгалалт, хамгааллыг бүрэн хариуцах бөгөөд аялал, жуулчлалыг татах бүрэн боломжтой болж байна. Үүнд ямар газрууд багтаж байгаа гэвэл Төв аймгийн Батсүмбэр суманл байрлах Ноён уулын бүс, Архангай аймгийн Эрдэнэмандал, Хайрхан сауманд орших Гол мод 1, Архангай аймгийн Өндөр-Улаан саманд байрлах Гол мод 2, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд орших Дуурлиг, Ховд аймгийн Манхан суманд орших Тахилтын хотгор, Төв амйгийн Баянцагаан суманд орших Чихэртийн зоо хэмээх дурсгалт газруудыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгүүллээ. Ингэснээр Хүннү бол бидний өвөг дээдэс гэдгийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрүүлсэн чухал үйл явдал болсон гэж үзэж байна” гэлээ.