Элчин сайд асан Шэнь Миньжюанийг Хятадын Гадаад хэргийн яамны Азийн газрын даргаар томилжээ

Элчин сайд асан Шэнь Миньжюанийг Хятадын Гадаад хэргийн яамны Азийн газрын даргаар томилжээ

БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Шэнь Миньжюань БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Азийн газрын даргаар томилогджээ.

Тэрбээр өмнө нь Азийн газрын дэд даргаар ажиллаж байгаад 2023 онд Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ажилласан бөгөөд үүрэгт ажлаа саяхан хүлээлгэн өгсөн юм. Азийн газар нь БНХАУ-ын Азийн орнуудтай харилцах гадаад бодлогыг хэрэгжүүлэх, хоёр талын харилцаа, дипломат ажиллагааг зохицуулах үндсэн чиг үүрэгтэй нэгж юм. Харин Азийн газрын даргын албан тушаал нь БНХАУ-ын Азийн бүс нутгийн бодлого, хөрш орнуудтай харилцах дипломат ажиллагааг удирдан ажилладаг аж.