Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц гэж юу вэ?

Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенц гэж юу вэ?

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц (UNCCD) нь газрын доройтол, цөлжилт, ган гачгийн эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой, хууль зүйн хүчинтэй цорын ганц олон улсын гэрээ юм. Тус конвенц нь хуурай, хагас хуурай болон хуурай дэд чийглэг бүс нутгийн газрын тогтвортой менежмент, экосистемийн хамгаалалд онцгой анхаарал хандуулдаг байна.

UNCCD-ийн 2018–2030 оны стратегийн хүрээнд дэлхийн улс орнууд газрын доройтлыг тэглэх (Land Degradation Neutrality) зорилтыг хэрэгжүүлж байна. Энэхүү зорилтын хүрээнд доройтсон газрын бүтээмжийг сэргээх, 1.3 тэрбум гаруй хүний амьжиргааг сайжруулах, ган гачгийн эрсдэлийг бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа юм. Мөн газрын тогтвортой менежмент нь хүнсний аюулгүй байдлыг хангах, биологийн олон янз байдлыг хамгаалах, хөрсний доройтлыг бууруулах, нүүрстөрөгчийн шингээлтийг нэмэгдүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицоход чухал үүрэгтэй гэж үздэг.

Түүнчлэн конвенцийн хүрээнд газрын доройтлын нөлөөнд хамгийн их өртдөг орон нутгийн иргэд, малчид, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, газар эзэмших болон ашиглах эрхийн баталгааг сайжруулах, газрын нөөцөд тэгш хүртээмжийг хангахыг гишүүн орнуудад зөвлөн ажиллаж байна.




ТААНАГҮЙ ГОВЬ

10 минутын өмнө