УОК-ын хуралдаанаар орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа

УОК-ын хуралдаанаар орон нутгийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа

Шадар сайд, Улсын Онцгой Комиссын (УОК) дарга Н.Номтойбаярын ахалсан УОК-ын өнөөдрийн хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл, орон нутагт тулгамдаж буй асуудлууд болон гамшгийн бэлэн байдлыг хангах чиглэлээр хэд хэдэн шийдвэр гаргаж, холбогдох байгууллагуудад үүрэг өглөө.

Тодруулбал, орон нутагт олон жил шийдвэрлэгдээгүй, удаашралтай байгаа асуудлуудыг шуурхай шийдвэрлэх зорилгоор салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, аймаг, орон нутгийн санхүүгийн бие даасан байдлыг нэмэгдүүлж, шаардлагатай худалдан авалтыг өөрсдийн эрх хэмжээнд шийдвэрлэх боломжийг үе шаттайгаар бүрдүүлэхээр болов. Мөн байгууллага хоорондын өр, авлагын асуудлыг судалж бодит мэдээлэлд үндэслэн танилцуулах, мал тооллогын мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогыг эрчимжүүлэх, орон нутагт тулгамдаж буй дулааны станц болон инженерийн дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлээр холбогдох байгууллагуудад үүрэг өгчээ.

Түүнчлэн Гамшгаас хамгаалах тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд гамшиг, онцгой байдлын үед санхүүгийн эрх мэдлийг шатлалтайгаар төвөөс орон нутагт шилжүүлж, шуурхай шийдвэр гаргах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгааг хуралдаанаар онцолсон байна. Хуралдааны төгсгөлд орон нутагт үүсэж буй эрсдэл, тулгамдсан асуудлын мэдээллийг Улсын Онцгой Комисст шуурхай хүргүүлж, шийдвэрлэлтийн явцыг тогтмол мэдээлдэг тогтолцоог бүрдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах үүргийг УОК-ын гишүүд болон холбогдох яамдын удирдлагуудад өглөө.




ТААНАГҮЙ ГОВЬ

49 минутын өмнө