Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд голын усанд боогдсон гарч чадахгүй байна гэх дуудлагыг өнөөдөр /2026.07.30/ 05:38 цагт хүлээн авсан байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б /34 настай, эрэгтэй/, Э /34 настай, эрэгтэй/, Т /33 настай, эрэгтэй/ нар нь хоёр автомашинтай туул голын салаанд боогдсон байдалтай байсныг ажиллан аюулгүй газарт гаргажээ. Одоогоор Тэрэлж, Туул /Улаанбаатар хот, Лүн сум/, Сөгнөгөр, Балж, Байдраг /Бууцагаан сумын Баянбүрд баг/, Таац, Хөгшин Орхон, Хархираа /Тариалан сум/, Намир /Өмнөговь сум/ зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см давсан байдалтай хүчтэй үерлэсэн байна.