Ховд аймгийн нутаг дэвсгэрээс Монгол Улсын Засгийн газрын 2012 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1-р хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтад багтсан Аргаль хонины түүхий эдийг худалдан авч хадгалсан хэргийн илрүүлсэн.
Тэгвэл тус хэргийг үйлдсэн Ө.Т-г “Нэн ховор амьтны түүхий эдийг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож торгох ял оногдуулж, амьтны аймагт учруулсан 44.4 сая төгрөгийн хохирлыг гаргуулж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 39.5 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгожээ.
Мөн Ховд аймгийн Булган сумын Байтаг багийн нутгаас Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтад заасан ховор амьтны жагсаалтад багтсан 2 тооны Хар сүүлтийн түүхий эдийг хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйдсэн гэмт буруутайд тооцож, торгох ял оногдуулж, амьтны аймагт учруулсан хохирол болох 13,3 сая төгрөгийг гаргуулж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 14,4 сая төгрөгийг гаргуулж улсын орлого болгож тус тус шийдвэрлэсэн байна.