Улсын арслан Б.Бат-Өлзийг Ховдынхон хүндэтгэн угтлаа

Улсын арслан Б.Бат-Өлзийг Ховдынхон хүндэтгэн угтлаа

Үндэсний их баяр наадамд амжилт гаргасан улсын арслан Б.Бат-Өлзий тэргүүтэй Ховд дэвжээний бөх, багш, дасгалжуулагчид өчиглөр /2026.07,30/  Ховд аймагт хүрэлцэн ирлээ.

Тэднийг Ховд аймгийн удирдах ажилтан,  бөхийн спортыг түгээн дэлгэрүүлэгчид, гэр бүлийнхэн болон иргэдийн төлөөлөл угтан авч, баяр хүргэв. Энэ жилийн үндэсний их баяр наадмаар Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий ес даван үзүүрлэж, шинээр улсын арслан цолны болзол хангасан юм. Ингэснээр Ховд аймгаас 86 жилийн дараа шинэ улсын арслан тодорчээ. 
Үүнээс өмнө 1940 онд Ховд аймгийн харьяат Шаравын Ванчинхүү улсын арслан цол хүртэж байсан түүхтэй.