ОХУ бензин, дизель түлшний экспортын хоригийг 2027 оны нэгдүгээр сарын 31 хүртэл сунгалаа

ОХУ бензин, дизель түлшний экспортын хоригийг 2027 оны нэгдүгээр сарын 31 хүртэл сунгалаа

ОХУ-ын Засгийн газар бензин, дизель түлш болон бусад газрын тосны бүтээгдэхүүний экспортод тавьсан түр хоригийг 2027 оны нэгдүгээр сарын 31 хүртэл сунгах шийдвэр гаргажээ.

Шийдвэр нь дотоодын түлшний зах зээлийг тогтворжуулах, шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх зорилготой бөгөөд хоригт бензин, дизель түлш, усан онгоцны түлш болон газойль багтаж байгаа аж. Харин ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн үйлдвэрлэгч компаниуд тодорхой нөхцөлийн дагуу дизель түлш, усан онгоцны түлш, газойлийг экспортлох боломжтой байхаар зохицуулжээ.

ОХУ сүүлийн саруудад Украины дроны халдлагын улмаас газрын тос боловсруулах хэд хэдэн үйлдвэр нь доголдож, дотоодын зах зээлд түлшний хомсдол, үнийн өсөлт үүссэнтэй холбоотойгоор шат дараатай экспортын хязгаарлалт хэрэгжүүлж байгаа юм. Мөн ургац хураалтын үеэр хөдөө аж ахуйн салбарыг түлшээр тогтвортой хангах, төрийн байгууллагуудын шатахууны нөөцийг хэвийн хадгалах нэмэлт арга хэмжээ авчээ.