Хойд Африкт орших Испанийн харьяа Сеута хот хууль бус цагаачдын урсгал эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор ноцтой нөхцөл байдал зарласнаа мэдэгдсэн байна.
ВИДЕО:
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, сүүлийн хэдэн өдрийн хугацаанд Марокко, Алжираас 1500 гаруй хүн далайн замаар Сеута хотод ирсэн байна. Үүний зэрэгцээ хэдэн зуун цагаач хилийн хамгаалалтын хашааг даван Испанийн нутаг дэвсгэрт нэвтрэхийг завджээ.
Хотын захиргаа цагдаа, аюулгүй байдлын алба болон түр байрлуулах төвүүд хүчин чадлынхаа дээд хэмжээнд ажиллаж байгааг онцолж, нөхцөл байдал хүндэрч байгааг анхааруулсан байна. Иймээс Сеута хотын удирдлагууд Испанийн төв засгийн газраас улс даяар онцгой байдал зарлаж, хилийн хамгаалалтыг чангатгах зорилгоор зэвсэгт хүчнийг дайчлахыг хүсжээ.