Хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангах зорилгоор Гэр бүл бодлогын газраас Баянзүрх дүүргийн 11-р хороонд ажиллажээ. Ингэхдээ хүүхэд хамгааллын эрх зөрчигдсөн гурван тохиолдолд явцын болон эргэн хяналтыг энэ сарын 30-ны өдөр хийсэн байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан "Хүүхдийн төлөө – За бол заавал хий" үндэсний хөдөлгөөний хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2026 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. Мөн Хүүхэд хамгааллын тухай хууль, холбогдох журам, аргачлалын хэрэгжилтийг үнэлж, хүүхдэд үзүүлж буй шуурхай тусламжийн талаар зөвлөлджээ. Хүүхэд хамгаалахад тулгамдаж буй асуудал, хүндрэл, бэрхшээлийг тодорхойлон, мэргэжил, арга зүйн зөвлөмжөөр ханган ажилласан байна.