Философич С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас өчигдөр саатуулж, шалгаж эхэлжээ

Философич С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас өчигдөр саатуулж, шалгаж эхэлжээ

Философич С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас өчигдөр саатуулж, шалгаж эхэлсэн байна.

Тодруулбал, С.Молор-Эрдэнийг өчигдөр Тагнуулын ерөнхий газар саатуулан, шалгаж эхэлсэн байна. Улмаар цагдан хорьсныг хүчинтэйд тооцуулах прокурорын саналыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр болох аж. Сануулахад, С.Молор-Эрдэнэ нь “Монгол гэдэг ард түмэн байхгүй, энэ бол зүгээр нэг хоч. Ийм ард түмэн дэлхий дээр байхгүй. Чингис хаан ч гэж байхгүй, монгол хүн биш” гэх зэргээр олон нийтийн сүлжээнд ярьсан байдаг.