Ардчилсан нам /АН/-ын Улс төрийн зөвлөл /УТЗ/ өнөөдөр /2026.09.14/ өглөө хуралдаж, үүний дараа УИХ дахь АН-ын бүлэг хуралдахаар товлосон байна. Тэгвэл дөнгөж сая АН-ын Улс төрийн зөвлөлийн хурал өндөрлөж, гаргасан шийдвэрээ УИХ дахь АН-ын бүлэгт тогтоол байдлаар хүргүүлжээ.
Тэгвэл АН-ын Улс төрийн зөвлөлийн хурлаар "Ерөнхий сайд Н.Учрал итгэл үзүүлэх" эсэх асуудлаа УИХ-д оруулах ирэхийг шахаж ажилла гэсэн чиглэлийг УИХ дахь АН-ын бүлэгтээ өгөхөөр болсон байна. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 44.1, 44.2 дэхь заалтыг үндэслэн "Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх" гэсэн тогтоолын төслөө парламентад оруулж ир хэмээн Ерөнхий сайд Н.Учралд УИХ дахь АН-ын бүлэг шахалт үзүүлэх бололтой. Хэрэв ингэвэл Ерөнхий сайд Н.Учрал 64 гишүүний дэмжлэгийг авах шаардлага үүсэх юм.
Сонирхуулахад, Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Үндсэн хуулийн энэхүү заалтын дагуу "Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх" асуудлыг парламентад өргөн бариад огцорч байсан юм.
Мөн үүнээс гадна АН-ын Улс төрийн зөвлөлөөс "намын гаргасан шийдвэрийг бүх шатандаа хэрэгжүүлнэ. Нэг байр суурьтай байна. Шийдвэрийг эс биелүүлбэл АН-ын дүрмийн дагуу хариуцлага тооцно" гэж шийдвэрлэжээ.