Даланзадгадад хоёр автомашин мөргөлдөж, хөлөө хавчуулсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

Даланзадгадад хоёр автомашин мөргөлдөж, хөлөө хавчуулсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Их-Уул багт хоёр автомашин мөргөлдөж, нэг хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан дуудлага есдүгээр сарын 29-ний 08:01 цагт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчид очиход “Кровн” загварын суудлын автомашин “Портер” загварын бага оврын ачааны автомашинтай мөргөлдсөн байжээ. Ослын улмаас 37 настай эрэгтэй автомашины төмөр хийцэд хөлөө хавчуулсан байсныг алба хаагчид ажиллаж, эсэн мэнд гарган Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд шилжүүлэн өгсөн байна.