"Иргэд шатахуун тасарчих вий гэсэн айснаас үүдэн шаардлагагүй банкаа дүүргэж, бөөндөө дугаарлаж байна" гэв

"Иргэд шатахуун тасарчих вий гэсэн айснаас үүдэн шаардлагагүй банкаа дүүргэж, бөөндөө дугаарлаж байна" гэв

Өнөөдөр /2026.09.30/ шатахууны шуурхай штабын ээлжит хурал болж шатахууны нөөцийн асуудлаар АҮЭБЯ, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл мэдээлэл өглөө.

“Супер 92” шатахуун түгээх станцын борлуулалт хариуцсан мэргэжилтэн н.Буманнасан, “ОХУ-ын дайны нөхцлийн улмаас шатахууны хомсдол үүсгэх шалтгаан болж байна. Энгийн үед сар бүр ирдэг байсан хэмжээнээс 20-30 хувийн бага шатахуун ирж байгаа. Гэхдээ импорт тасралтгүй хийгдэж байна. Иргэд шатахуун тасарчих вий гэсэн айснаас үүдэн шаардлагагүй банкаа дүүргэж, бөөндөө дугаарлаж байна. Энэ шаардлаггүй үйлдлээ багасгачихвал аж ахуй нэгж байгууллагууд тодорхой хэмжээнд шатахууны нөөц бүрдүүлэх боломжтой болно. Энгийн үетэй харьцуулахад ачаалал хоёр дахин нэмэгдээд байна” гэлээ.