С.Молор-Эрдэнийг хэргийн нэр бүхий оролцогчтой уулзах, харилцаа холбоо тогтоохыг хориглолоо

С.Молор-Эрдэнийг хэргийн нэр бүхий оролцогчтой уулзах, харилцаа холбоо тогтоохыг хориглолоо

Философич С.Молор-Эрдэнийг тагнуулын байгууллагаас яллагдагчаар татан, цагдан хорьж мөрдөн шалгаж байгаад өчигдөр /2026.09.29/ таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн. 

Тэгвэл С.Молор-Эрдэнийг эргийн нэр бүхий оролцогч, бусад оролцогчидтой уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглосон байна. Тодруулбал, нийслэлийн прокурорын газраас яллагдагч С.Молор-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах санал ирүүлснийг шүүх хянан хэлэлцээд прокурорын саналыг хангаж шийдвэрлэжээ.

Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг Ерөнхий шүүгч хянаад хэрэгт авагдсан баримт, яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, прокурорын саналыг үндэслэн яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг, тус хэргийн нэр бүхий оролцогч, бусад оролцогчидтой уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.