ВИДЕО: Тайландад үерийн улмаас 23 хүн амиа алдаж, 2.6 сая гаруй хүн өртжээ

ВИДЕО: Тайландад үерийн улмаас 23 хүн амиа алдаж, 2.6 сая гаруй хүн өртжээ

Тайландад есдүгээр сарын дунд үеэс эхэлсэн хүчтэй аадар бороо, үерийн улмаас 23 хүн амиа алдаж, 2.6 сая гаруй хүн хохирол амсжээ. Өнгөрөгч Мягмар гараг буюу есдүгээр сарын 29-ний байдлаар үер 29 муж болон нийслэл Бангкок хотод үргэлжилж байгааг тус улсын Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах газар мэдээлсэн байна.

ВИДЕО: 

Үерийн улмаас Бангкок хотын олон зам, гудамж усанд автаж, автомашинууд усанд хэсэгчлэн живжээ. Хотын зарим хэсэгт усны түвшин өндөр хэвээр байгаа бөгөөд ус зайлуулах систем, зам тээврийн дэд бүтцэд ихээхэн ачаалал үүссэн байна. Энэ үеэр Бангкокийн үерт автсан зам дээр олон зуун загас, тэр дундаа том муур загас сэлж буй мэт харагдах бичлэг олон нийтийн сүлжээнд тархаж, олны анхаарлыг татжээ. Гэвч тус бичлэг нь хиймэл оюун ухаанаар бүтээсэн дүрс болох нь тогтоогдсон байна.

Эх сурвалж: Reuters