2026 оны өвлийн монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын бүртгэл орон даяар эхэллээ. Бүртгэл 2026 оны аравдугаар сарын 1-ний 09:00 цагт эхэлж, 2026 оны арваннэгдүгээр сарын 23-ны 18:00 цагт дуусна.
Бүртгэл https://eyesh.eec.mn/ цахим хуудсаар явагдана.
-
Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягийг ашиглана. /Бүртгэлийн дугаар, нууц үг бүртгүүлсэн и-мэйл хаягт очно/
-
3*4 хэмжээтэй цээж зураг файлаар оруулна. /Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд устгагдах болно/
-
Элсэлтийн шалгалтад монгол хэл, англи хэл, орос хэл, математик, физик, хими, биологи, газар зүй, түүх, нийгэм судлал хичээлээс 2-оос дээшийг сонгож бүртгүүлнэ.
-
Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын нэг хичээлийн төлбөр 20 000 төгрөг байна.
-
Шалгалтын бүртгэлийн хугацаанд шалгалт өгөх хичээлээ сонгож төлбөрөө төлсөн байна. Төлбөр төлөгдөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй.
-
Хөгжлийн онцлогтой иргэн шалгалтад бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримт /өргөдөл, эмчийн магадалгаа/-ыг бүртгэлийн хугацаанд Боловсролын Үнэлгээний Төвд ирүүлнэ.