Азийн наадмаас У.Анужин хүрэл медаль хүртэж, Монголын жүдочид медалийн чансаагаар гуравдугаарт жагслаа

Азийн наадмаас У.Анужин хүрэл медаль хүртэж, Монголын жүдочид медалийн чансаагаар гуравдугаарт жагслаа

Азийн наадмын жүдо бөхийн тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанууд өндөрлөлөө. Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Монголын жүдоч Уран-Өлзийгийн Анужин өрсөлдөгч Энэтхэгийн тамирчин Инунганби Тахелламбамыг нэг вазари, хоёр юүкогийн давуугаар ялж, хүрэл медаль хүртлээ.

Ингэснээр Монголын жүдочид тэмцээний эхний хоёр өдрийн байдлаар нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртээд байна. Медалийн чансаагаар Монголын баг гуравдугаарт эрэмбэлэгдэж байгаа бол Япон таван алт, гурван хүрэл, Узбекистан нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтайгаар удаалж байна. Харин БНСУ-ын баг нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл, Арабын Нэгдсэн Эмират Улс нэг алтан медаль хүртээд байгаа юм. Жүдо бөхийн тэмцээн маргааш хүнд жингүүдийн барилдаанаар үргэлжилнэ. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 90, -100, +100 кг, эмэгтэйчүүдийн -78, +78 кг-ын жингийн тамирчид татамид гарна.