Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс гарсан шийдвэрийг танилцууллаа.
Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ойрын бүлгийн хурлуудаараа хэлэлцээд шийдвэрлээд явна. Хоёрдугаарт, улсын төсвийн хэлэлцүүлэг өрнөж байна. Ардчилсан намаас иргэдийнхээ орлогыг хамгаалж, нэмэгдүүлэх чиглэлд байнга байр сууриа илэрхийлж ирсэн. Цалин тэтгэврийг нэмэх ёстой, гэхдээ үрэлгэн биш байх ёстой гэдэг байр суурийг удаа дараа илэрхийлж байгаа. Ардчилсан намын зүгээс төрийн тогтвортой байдлын эсрэг хэзээ ч байр суурь илэрхийлж байгаагүй. Засгийн газарт өөрчлөлт оруулж, хариуцлага тооцох тухай асуудал аль ч парламентын засагтай оронд байдаг зүйл. Харин парламент өөрөө тарна гэдэг бол тийм ч хүсүүштэй зүйл биш. Ерөнхий сайд өөртөө итгэх биш, Ерөнхий сайдад ард түмэн итгэх тухай асуудлыг яриад байгаа юм" хэмээн ярилаа.