С.Одонтуяа:  Ардчилсан нам суурь тэтгэврийг дэмжинэ, үр ашиггүй зардлыг бол дэмжихгүй

С.Одонтуяа: Ардчилсан нам суурь тэтгэврийг дэмжинэ, үр ашиггүй зардлыг бол дэмжихгүй

Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс гарсан шийдвэрийг танилцууллаа.  

Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа "Арваннэгдүгээр сарын 1-ээс ахмадууд анх удаа суурь тэтгэврийг анх удаа гар дээрээ авах гэж байна. Энэ бол 2014 оноос хойш ярьсан олон давхаргат тэтгэврийн тогтолцоо бий болгоё гэсэн мөрийн хөтөлбөр маань биелж байна. Ардчилсан нам үүн дээр 100 хувь санал санаачилгатай оролцож дэмжинэ. Бүх хуралдаа сууж байгаа. Гагцхүү онгоц хөлсөлж, олуулаа намын гадаад дотоод томилолт хийдэг зүйлсийг дэмжихгүй. Тийм учраас Ардчилсан намын бүлгээс  ажлын хэсэг гаргаж үр ашиггүй зардлыг нь онцгой анхаарч ажиллахад анхаарна" хэмээн ярилаа.