ОУХМ П.Мөрөн мото спортын дэлхийн аварга боллоо

ОУХМ П.Мөрөн мото спортын дэлхийн аварга боллоо

Монголын ОУХМ П.Мөрөн дэлхийн ралли-рейдийн аварга шалгаруулах тэмцээний Rally3 ангилалд дэлхийн аварга боллоо.

Тэрбээр Мароккогийн ралли-рейдийн таван үе шат буюу нийт 2,461 км замыг туулж, дэлхийн аваргын цомын төлөөх өрсөлдөөнийг амжилттай өндөрлүүллээ. Мароккогийн гараа П.Мөрөнд хүнд сорилт байв. Тэмцээн элсэн манхан, хад чулуу, элсэрхэг бартаат зам, өндөр хурд болон навигацийн сорилттой орчинд явагдсан юм.

П.Мөрөнгийн туулсан зам:

  • 1-р үе шат: 636 км, үүнээс 268 км цаг хэмжих тусгай зам 4-р байр
  • 2-р үе шат: 423 км, үүнээс 300 км цаг хэмжих тусгай зам 2-р байр
  • 3-р үе шат: 592 км, үүнээс 364 км цаг хэмжих тусгай зам 2-р байр
  • 4-р үе шат: 453 км, үүнээс 321 км цаг хэмжих тусгай зам 1-р байр
  • 5-р буюу сүүлийн үе шат: 357 км, үүнээс 259 км цаг хэмжих тусгай зам

Ингэхдээ П.Мөрөн эхний дөрвөн үе шатанд хоёр удаа 2-р байр, нэг удаа 3-р байр, 4-р үе шатанд 1-р байр эзэлсэн. Дөрөвдүгээр үе шатанд тэрбээр элсэн манхан, хад чулуу ихтэй замыг өндөр хурдаар туулж, Rally3 ангилалдаа түрүүлсэн байна. Харин дэлхийн аваргын хувь заяаг шийдэх 5-р үе шат өнөөдөр Загоро-Загоро чиглэлд болж, П.Мөрөн 357 км-ийн зам, үүнээс 259 км-ийн цаг хэмжих тусгай замыг туулж барианд орсноор дэлхийн аваргын цомыг хүртлээ.

 




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө