Оросын тал Украинд үргэлжлүүлэн хүчтэй цохилт өгөх тул гадаадын дипломатуудыг хотыг орхихыг уриалжээ

Оросын тал Украинд үргэлжлүүлэн хүчтэй цохилт өгөх тул гадаадын дипломатуудыг хотыг орхихыг уриалжээ

ОХУ-ын Гадаад хэргийн яам өчигдөр /2026.10.03/ мэдэгдэл хийхдээ Украины нийслэл Киев болон бусад хотод үргэлжлүүлэн хариу цохилт өгсөөр байх тул гадаадын иргэд болон дипломатуудыг Киевийг орхин гарахыг уриалжээ.

Тус яам мэдэгдэлдээ “Украины зэвсэгт хүчнээс манай улсын энгийн иргэд болон иргэний дэд бүтцийн эсрэг явуулж буй террорист халдлагад хариу барьж, Киев болон бусад хот дахь цэргийн байгууламжуудад цохилт системтэйгээр өгч буйгаа үргэлжлүүлнэ” гэсэн юм.

Системтэй цохилт өгч байх явцад сөрөг үр дагавар гарвал хариуцлага энэхүү анхааруулгыг тухайн хүмүүс өөрсдөө бүрэн хүлээнэ гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам нэм мэдэгдсэн байна. Сүүлийн үед ОХУ Украины нийслэлд өгөх цохилтоо эрчимжүүлж, Днепр мөрөн дээгүүрх чухал гүүрнүүдийн нэгт цохилт өгчээ. Украинд өгч буй хүчтэй цохилтуудынхаа талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ долоо хоногт мэдэгдэл хийхдээ Украин ОХУ-д хийсэн халдлагуудынхаа хариуг хүртэж байна гэсэн юм. Талууд энгийн иргэд болон иргэний дэд бүтцийг зориудаар онилдоггүй гэх мэдэгдэл гаргадаг билээ.

Эх сурвалж: Reuters




Өнөөдөр гахай өдөр

5 цагийн өмнө