Өнөөдөр /2026.10.04/ нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. Тодруулбал, маргааш буюу энэ сарын 5-нд Баян-Өлгийн хойд, Увсын зарим сумдын нутгаар, 5-6-нд шилжих шөнө Увс, Завханы хойд, Хөвсгөлийн зарим сумдын нутгаар, энэ сарын 06-ны өдөр Завхан, Хөвсгөлийн хойд сумдын нутгаар, энэ сарын 7-нд Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн хойд сумд, Архангайн зарим сумдын нутгаар, энэ сарын 8-нд Завхан, Хөвсгөлийн хойд сумд, Төв аймгийн зарим сумдын нутгаар 0.0-2.0 мм бороо, нойтон цас орно.
Салхи энэ сарын 6, 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -4...-9 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +9...+14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +14…+19 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.