Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд баавгай мал руу дайрч, нэг үхэр барьж, хэд хэдэн үхрийг  шархдуулсан байна

Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд баавгай мал руу дайрч, нэг үхэр барьж, хэд хэдэн үхрийг шархдуулсан байна

Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд хүрэн баавгай малын бэлчээрт нэвтэрч, малчин айлын үхэр сүрэг рүү дайрсан ноцтой хэрэг гарлаа. Халдлагын улмаас нэг үхэр барьж, хэд хэдэн үхрийг барьж, шархдуулсан байна.

Сүүлийн саруудад Хэнтий аймгийн хэмжээнд баавгай суурьшлын бүс рүү орж ирэх тохиолдол эрс нэмэгджээ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Жаргалтхаан, Цэнхэрмандал, Батноров, Батширээт зэрэг 11 сум, 2 тосгоны нутаг дэвсгэрт давхардсан тоогоор 145 удаа баавгай орж ирсэн тохиолдол бүртгэгдсэн байна. Баавгайн нүүдэл, халдлагын улмаас аймгийн хэмжээнд олон тооны мал, амьтан хорогдож, иргэдийн эд хөрөнгөнд хохирол учраад байгаа юм.




Өнөөдөр гахай өдөр

7 цагийн өмнө