Рио Тинто Монгол ХХК "Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэн"-ийн менежментийг хоёр жилийн турш хариуцсаны эцэст аравдугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотын захиргаанд хүлээлгэн өгөхөө мэдээллээ.
Тус компани 2022 оноос эхлэн “Паркаа хамтдаа бүтээе” төслийг хэрэгжүүлж, Үндэсний Соёл Амралтын Хүрээлэнгийн баруун жигүүрт 10.2 га газарт ногоон цэцэрлэгт хүрээлэн бүтээн байгуулан 2024 оны зун үүд хаалгыг нь нээж байв. 40 мянга гаруй мод бут тарьж, нийт талбайн 80 хувийг зүлэгжүүлсэн тус парк тухайн жилдээ олон улсын ногоон паркийн стандарт шаардлагуудыг хангаж, салбартаа хамгийн нэр хүндтэй "Green Flag Award"-ийг хүртсэн юм.
Өнөөөдөр /2026.10.06/ тус паркийн амфитеатрт “Улаанбаатарын үдэш” урлагийн арга хэмжээ болох юм. Энэ үеэрээ Рио Тинто Монгол ХХК Улаанбаатар хотын захиргаанд цэцэрлэгт хүрээлэнгийнхээ менежментийг албан ёсоор хүлээлгэн өгөх аж.