Иргэн Б.Мөнхсайхан, Г.Гүррагчаа нар "Үнэн ба зөв нам"-ын дарга А.Отгонбаатарыг шалгуулах хүсэлт гарган Улсын Ерөнхий прокурорын газарт хандаад байгаа билээ.
Тэгвэл прокурорын байгууллагаас "Үнэн ба зөв нам"-ын удирдах албан тушаалтан, гишүүд дэмжигчид нь үндэсний эв нэгдлийг бусниулахаар цахим сүлжээнд хуурамч хаяг ашиглан, олон нийтийг үймээн самуунд уриалж, турхирсан үйл ажиллагаа явуулсан" гэх мэт хэргийн талаарх мэдээллийг харьяаллын дагуу ТЕГ-ын Мөрдөн шалгах газарт шалгуулахаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.