Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Г.Дашням Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийг унтраахад өөрийн эзэмшлийн нисдэг тэргийг үнэ төлбөргүй ашиглуулахад бэлэн гэдгээ сошиал хуудсаараа дамжуулан илэрхийллээ.
Тэрбээр “Онгоц гаргах боломжгүй гэсэн мэдээ уншлаа. Үнэн бол миний хувьд өөрийн эзэмшлийн нисдэг тэргийг Нөмрөгийн дархан цаазат газар дээр үнэ төлбөргүй ашиглуулахад бэлэн байна. Байгаль дэлхий, эх орон минь бид бүхний өмч. Хүн бүр өөрийн чадах зүйлээр хувь нэмрээ оруулах нь чухал гэж бодож байна. Холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, шаардлагатай бол нисдэг тэргээ гаргахад бэлэн байна. Эх орныхоо төлөө чадах зүйлээрээ тусалъя" хэмээжээ.