ШУУД: "УИХ дахь АН-ын бүлгийн ирц хүрэхгүй, хуралдаж чадахгүй байгаа" асуудлыг Б.Түвшингээс тодрууллаа

ШУУД: "УИХ дахь АН-ын бүлгийн ирц хүрэхгүй, хуралдаж чадахгүй байгаа" асуудлыг Б.Түвшингээс тодрууллаа

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаан ирц хүрээгүйн улмаас хойшиллоо. Тус бүлгийн хурал өнгөрсөн долоо хоногт мөн ирц хүрээгүйн улмаас хойшилсон юм.

Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшингээс тодруулахад, гадаад улс болон хөдөө орон нутагт ажиллаж буй гишүүд хурлыг хойшлуулах хүсэлт тавьсан гэв. Тэрбээр “Өнөөдөр хурлаар чухал асуудал хэлэлцэх хуваарьтай байгаа. Бүлгийн хурлаар Улсын дээд шүүхээс хэргүүдийг буцаадаг асуудлыг хэлэлцэнэ. МАН-ын бүлэг гурван долоо хоног хуралдаагүй байна шүү дээ. Хурлаа хийхэд бидэнд ямар нэг саад тотгор байхгүй. Магадгүй ээлжит бусаар хуралдаж болно” гэлээ.

ВИДЕО: