Дорнод аймгийн Халхгол сумын нутаг, Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймэртэй холбоотойгоор УИХ-ын гишүүн У.Отгонбаярын нэр цахим орчинд дурдагдаж, шүүмжлэл дагуулаад байна. Үүнтэй холбогдуулан тэрбээр сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
Тэрбээр “Байгальд их хэмжээний хохирол учирсанд харамсаж байна. Сүүлийн өдрүүдэд цахим орчинд буруу ташаа мэдээлэл тархаж байна. Миний хувьд өнгөрсөн хугацаанд тойрогтоо ажилласан нь үнэн. Гэхдээ аравдугаар сарын 8-ны 23:55 цагт түймрийн дуудлага ирсэн бөгөөд тухайн өдөр би Улаанбаатар хотод УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож байсан. Нөмрөгийн дархан цаазат газарт огт очиж үзээгүй. Нөмрөгийн гал түймэр бол буух эзэнтэй, буцах хаягтай. Байгаль орчны сайд холбогдох хүмүүст үүрэг даалгавар өгсөн байна. Тухайн газар нутагт зөвшөөрөл өгсөн эсэх, бусад холбогдох байгууллагаас зөвшөөрөл авсан эсэх асуудал яригдаж байгаа. Ажлын хэсэг ямар алдаа, дутагдал гарсныг тодорхой болгох байх. Ажлын хэсгийг ажиллах боломж нөхцөлөөр хангаж, хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцох механизм ажиллах байх” хэмээлээ.
ВИДЕО: