УИХ-ын дарга С.Бямбацогт 126 гишүүнд 100 мянган төгрөгийн дурсгалын мөнгөн дэвсгэрт бэлэглэсэн нь шүүмжлэл дагуулав

УИХ-ын дарга С.Бямбацогт 126 гишүүнд 100 мянган төгрөгийн дурсгалын мөнгөн дэвсгэрт бэлэглэсэн нь шүүмжлэл дагуулав

Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан өнөөдөр /2026.11.11/ Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан зохион байгуулсан.

Энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын 126 гишүүнд мэндчилгээний хамт гүйлгээнд хүчин төгөлдөр бус дурсгалын 100 мянган төгрөгийн дэвсгэрт бэлэглэжээ.  Тус дурсгалын дэвсгэртийг Монголбанкнаас 2025 онд Монгол Улсад үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийг гүйлгээнд гаргасны 100 жилийн ойг тохиолдуулан гаргасан бөгөөд мөнгө цуглуулагч, сонирхогчдод зориулан худалдаанд гаргаж байв. Нэг дэвсгэртийн худалдаалах үнэ 100,000 төгрөг байсан юм. Тэгвэл УИХ-ын дарга С.Бямбацогт нийт 126 гишүүнд тус бүр нэг дэвсгэрт бэлэглэснээр нийт 12.6 сая төгрөгийн үнэ бүхий дурсгалын бэлэг өгсөн нь шүүмжлэл дагуулж байна.