Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалж, хууль бус зөрчлийг мэдээлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалж, хууль бус зөрчлийг мэдээлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.11.11/ боллоо. 

Хуралдаанаар Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг Засгийн газарт танилцуулсан байна. Энэ талаар  ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн мэдээлэл өглөө. 

ВИДЕО: 

Тэрбээр "Засгийн газар энэ хуулийг дэмжиж УИХ-д нэн яаралтай өргөн барих зайлшгүй шаардлага байна гэж харж байгаа. Өнөөдөр авлига, албан тушаалын гэмт хэрэг нэмэгдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын олон улсад үнэлэгдэх үнэлэмж унаж, Авлигын төсөөллийн индекс унаж байгаа. Үүн дээр суурь том бодлогын өөрчлөлт, хууль эрх зүйн болоод тогтолцооны өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлага байгаа. 

Авлигын индексийг бууруулахад тухайн гэмт хэрэгтэй тэмцэхээс гадна, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага байгаа. Тиймээс Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Шүгэл үлээгчийг амаар, бичгээр, цахим хэлбэрээр мэдээлэл өгөх асуудлыг хөндөж байгаа. Үндсэндээ хууль бус зөрчлийг мэдээлэх эрхийг бид хуулийн хүрээнд бий болгох хэрэгтэй байна" хэмээн ярилаа.