Г.Тэмүүлэн: Гэрч, хохирогчийн хамгаалалтад шүгэл үлээгч, шүүгч, прокурор зэрэг есөн субьектийг нэмж хамруулна

Г.Тэмүүлэн: Гэрч, хохирогчийн хамгаалалтад шүгэл үлээгч, шүүгч, прокурор зэрэг есөн субьектийг нэмж хамруулна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2026.11.11/ боллоо. 

Хуралдаанаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар тогтлоо. Энэ талаар ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Одоогийн хуулиар зургаан субьектийг хамгаалахаар тусгасан бол шинэчилсэн найруулгаар үүн дээр есөн субьектийг хамгаалахаар төсөлд тусгасан. Гэрч, хохирогч дээр сэжигтэн, яллагдагч, өмгөөлөгч, шинжээч, шүүгч, прокурор, мөрдөгч, шүгэл үлээсэн хувь хүн, хохирогчдын гэр бүлийнхнийг хамгаалахаар тусгасан. Хүчирхийллийн гэмт хэргээс хүнээ хамгаалах, хүний эрхийг хангах чиглэлд төсвөө харамлах шаардлагагүй. Хүний эрх бол Үндсэн хуулиар баталгаажсан суурь эрхийн асуудал юм. Сүүлийн жилүүдэд гэмт хэргийн тоо нэмэгдсэн.Үүнийг дагаад хохирогчийн тоо ч мөн өсч байгаа. Тиймээс гэрч, хохирогчийг хамгаалах Аюулгүй байдлын албыг байгуулна" хэмээлээ.