АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням шатахууны хангамж, үнийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр, өнгөрсөн долоодугаар сараас хойш хомсдолтой байлаа, дэлхий даяар л хомсдолтой байлаа. Галаийн мэдээллээс харж болно. Арваннэгдүгээр сард шатахууны хангамж харьцангуй сайжирна гэсэн хүлээлттэй байна. Үнийг бууруулах, тогтворжуулах арга хэмжээ авах саналыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүрэг даалгаврыг Сангийн сайд бид хоёрт өглөө. Тиймээс үнийг бууруулж, тогтворжуулах арга хэмжээ авна гэлээ.
Мөн Монгол Улсын шатахууны хэрэглээ, импортын хэмжээг танилцуулсан юм. Тухайлбал, долоодугаар сард улсын хэрэглээ 100 мянган тонн байдаг бол энэ хугацаанд 47 мянган тонн шатахуун импортолжээ. Харин наймдугаар сард 64 мянган тонн, есдүгээр сард 67 мянган тонныг тус тус авсан байна. Түүнчлэн энэ сард 90 мянган тонн шатахуун импортлохоор төлөвлөж байгаа бөгөөд ОХУ Монголын хүссэн хэмжээгээр нийлүүлж чадахгүй байгаа ч боломжийнхоо хэрээр нийлүүлэлтээ нэмэгдүүлж байгаа гэв.