А.Амбасэлмаа: 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

А.Амбасэлмаа: 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

Өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Энэ үеэр  ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа " Зургадугаар сарын 1-нд нийт 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Үүнд Станбул- Улаанбаатрын нислэгээр ирсэн хүмүүсийн давтан шижилгээ багтаж байгаа. Бид ажиглалт, тусгааралтад орсон хүмүүст 7,14,21 хоног дээр нь шинжилгээ авч байгаа. 

Манай улсад коронавирусийн нийт батлагдсан 185 тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 141 хүн эмчлэгдэж байна. Эмчлэгдэж байгаа хүмүүсийн ор хоног дунджаар 30 хоног байна" гэв.