Х.Мандах: Н.Номтойбаярыг суллана гэж найдаж байна

Х.Мандах: Н.Номтойбаярыг суллана гэж найдаж байна

УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүргээс нэр дэвшигч Н.Номтойбаярын өмгөөлөгч Х.Мандах мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Шүүх хурал 14.00 цагт зарлагдсан. Н.Номтойбаярт цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Мөрдөгчийг дарамталсан гэдэг баримт тогтоогдоогүй гэж үздэг. Мөрдөгчтэй утсаар ярьсан энэ үйл явдал мөрдөгчийг дарамталсан гэдэг нотлох баримт болдоггүй юм. Тиймээс шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан.

Сонгуулийн тухай хуулийн 35.2.1-т заасан “СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр нэр дэвшигчийг цагдан хорих, эрхийг нь хязгаарлахыг хориглох” зохицуулалтад энэ хүн хамаарч байна. Тиймээс өнөөдөр таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх байх гэж шүүхэд найдаж байна. Н.Номтойбаярыг цагдан хорих хуульзүйн үндэслэлгүй байсан. Мөн Үндсэн хуулийн 16.9.13 дахь хэсгүүдэд хүний эрх чөлөөг зохицуулсан зохицуулалтууд байгаа. Монгол улсын иргэн сонгох, сонгогдох эрхтэй. Хууль бусаар хэний ч эрх чөлөөг хязгаарлахыг хориглох зохицуулалт байхгүй. Өмгөөлөгчид удаа дараа шүүхэд хүсэлт өгсөн. Хүсэлтийг хэлэлцэхгүй байна. Өнөөдрийн хурлаар хэлэлцэх эсэхийг мэдэхгүй. Бид дахиад хүсэлтээ тавина.

Эцэст нь хэлэхэд сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 02-ны өдрөөс эхэлж 10 гаруй хоног болж байна. Гэтэл нэр дэвшигч маань 461-р хорих ангид хоригдож байдаг. Гэтэл бусад 600 гаруй нэр дэвшигч сурталчилгаагаа хэвийн явуулаад байна. Манай улс ардчилсан орон бизээ. Энэ хүнийг сонгуульд нь хэвийн оролцох нөхцөл бололцоогоор хангачих л даа. Сонгогчдод нэр дэвшигчийнхээ төлөө саналаа өгөх нөхцөл бололцоог бүрдүүлж өгөөч гэж хүсч байна. Шударга шүүхэд найдаж байна” гэв.  

ШУУД ҮЗЭХ:  




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

9 цагийн өмнө

Шуурхай мэдээ