Хоёр иргэн мотоциклтойгоо онхолдож амиа алджээ

Хоёр иргэн мотоциклтойгоо онхолдож амиа алджээ

ТЦА-ны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүдэд зам, тээврийн ослын шинжтэй 313 дуудлага, мэдээлэл иржээ.

Ослын улмаас хоёр хүн нас барж, 16 иргэн гэмтсэний гурав нь хүүхэд байв. Тодруулбал, энэ сарын 20-нд Увс аймгийн Өмнөговь сумын шороон замд 55 настай иргэн Ч “Мустанг-5” маркийн мотоциклтойгоо онхолдож амиа алджээ. Мөн Ховд аймгийн Манхан сумын нутагт дээрх маркийн, улсын дугааргүй мотоцикл жолоодож явсан 24 настай Л осолдож нас барсан байна. Ташрамд дурдахад, согтуугаар автомашин барьсан 46 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцжээ.




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө