ОХУ-аас 114 оюутан эх орондоо ирлээ

ОХУ-аас 114 оюутан эх орондоо ирлээ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ОХУ-д суралцдаг оюутнуудыг татан авах тусгай  онгоц өнөөдөр 06:53 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус онгоцоор 114 оюутан эх орондоо ирээд байна. Оюутнуудыг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон Монголын үндэсний их сургуулийн дотуур байранд 21 хоног тусгаарлана.